Автозасвар, Сэлбэгийн Худалдаа, Түрээсийн бүртгэлийн систем

Энэ програм нь дэлгүүр, агуулах, кассын нярав, инженер, бүртгэгч, засварчин, санхүүгийн алба, удирдлага, харилцагч гэсэн иж бүрэн циклийг хамарсан үйл ажиллагааг бүхэлд нь автоматжуулах зорилготой програм бөгөөд хоорондоо автоматаар холбогдон ажилладаг дараах модулиудтай.
Системийн модуль:

  • Сэлбэг, бараа материалын бүртгэл
  • Агрерат болон Кузов засварын бүртгэл
  • Түрээс
  • Цалин
  • Өр авлага
  • Үндсэн хөрөнгө
  • Мөнгөн хөрөнгө
  • Дэлгүүрийн програм
  • Ерөнхий журнал, санхүүгийн тайлан

Сэлбэг, бараа материалын бүртгэл

  • Бараа материал болон сэлбэгийн код, дотоод код, байршил, ангилал гэх мэт үзүүлэлтүүдээр нарийвлан бүртгэж холбогдох тайлан мэдээг гаргана.
  • Орлого, зарлага, барааны хөдөлгөн, тооллогыг бүртгэнэ

Агрерат болон Кузов засварын бүртгэл

  • Хийгдэж байгаа ажил үйлчилгээг нэр төрлөр, хийсэн засварчнаар нь нарийвчлан бүртгэдэг ба хийгдсэн төлбөр тооцоо нь Мөнгөн хөрөнгийн системээс автоматаар ордог.
  • Засварт зарцуулагдсан сэлбэг материалын тооцоо нь Бараа материалын системээс автоматаар орно.
  • Байнгын харилцагчдын дараа тооцоо болон засварын үлдэгдэл төлбөрийг хянах бололцоотой.
  • Харилцагчдын хөнгөлөлтийн картын сан үүсгэж, хөнгөлөлт үзүүлэх
  • Мөн засварчдын хийсэн ажлын үр дүнг гаргаж, хийсэн ажлын нарядаас цалин, урамшил олгох системийг хэрэгжүүлэх гол үндэс болно.
  • Цехийн орлогын тайлан гаргаж, ажил үйлчилгээний урсгалыг хянах, төрөл бүрийн статистик судалгаа гаргаж үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийх, удирдлагыг сайжруулах, зөв төлөвлөх боломж олгоно.

Түрээс

  • Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний бүртгэл
  • Тоног төхөөрөмж түрээслэхтэй холбогдон хийгдэх гүйлгээг санхүүгийн программын ерөнхий журналд бүртгэнэ.
  • Тоног төхөөрөмж түрээслэх гэрээтэй холбоотой гэрээний жагсаалт, түрээсийн тоног төхөрөмжийн хөдөлгөнтэй холбогдон гарах тайлан, түрээсийн тоног төхөрөмжийн орлогын тйалан зэргийг хүссэн үедээ гаргаж авна.

Цалин

  • Хийснээр болон тогтмолоор цалинг бодох ба засварчдын цалинг засварын бүртгэлийн программын ажлын нарядаас тооцож боддог.
  • Нэмэлт суутгалыг хүн нэг бүр дээр ялгаатай оруулах боломжтой
  • Тайлан мэдээг хүссэн үедээ гаргана
  • Цалингийн харгалзах дансны бичилтүүд автоматаар тайланд орно

Өр авлага

  • Өглөг авлагын тооцоог харилцагч тус бүрээр хөтлөх
  • Өглөг авлагын тооцооны тайлан журналууд

Үндсэн хөрөнгө

  • Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийг данс эд хариуцагчаар ялган бүртгэх
  • Үндсэн хөрөнгийн өртөг өөрчлөх, элэгдэл тооцох, эзэмшил шилжүүлэх
  • Үндсэн хөрөнгийн үлдэгдэл, хөдөлгөөний тайлан журналууд

Мөнгөн хөрөнгө

  • Мөнгөн гүйлгээний бүртгэлийг төгрөгөөр болон валютаар бүртгэх
  • Мөнгөн гүйлгээний тайлан журналуудыг бүр хэлбэрээр авах

Дэлгүүрийн программ

  • Бүх барааг коджуулж, борлуулалт болон барааны бүртгэлийг боловсронгуй болгоно
  • Тооцоог хурдан шуурхай, боловсронгуй болгоно

Ерөнхий журнал, санхүүгийн тайлан

  • Гүйлгээний дэлгэрэнгүй журнал хөтлөх
  • Гүйлгээ баланс, ерөнхий журнал, ерөнхий дэвтрийг тооцоолж гаргах
  • Санхүүгийн тайлангууд гаргах
  • Санхүүгийн тайлангийн маягтын өөрчлөлт, байгууллагын онцлогт тохируулан программаас гарах санхүүгийн тайлангийн маягтыг өөрчлөх

Та програмыг хэрэглэснээр ямар үр дүнг харах вэ?

  • Бараа материал болон сэлбэгийг нарийвчлан бүртгэж холбогдох тайлан мэдээг гаргана.
  • Байнгын харилцагчдын дараа тооцоо болон засварын үлдэгдэл төлбөрийг хянах бололцоотой
  • Харилцагчдын хөнгөлөлтийн картын сан үүсгэж, хөнгөлөлт үзүүлэх
  • Мөн засварчдын хийсэн ажлын үр дүнг гаргаж, хийсэн ажлын нарядаас цалин, урамшил олгох системийг хэрэгжүүлэх гол үндэс болно
  • Тоног төхөөрөмж түрээслэх гэрээтэй холбоотой гэрээний жагсаалт, түрээсийн тоног төхөөрөмжийн хөдөлгөөнтэй холбогдон гарах тайлан, түрээсийн тоног төхөөрөмжийн орлогын тайлан зэрэг хүссэн үедээ тайлангуудаа гаргаж авна.
  • Цалингийн харгалзах дансны бичилтүүд автоматаар тайланд орно
  • Өглөг авлагын тооцооны тайлан журналууд
  • Үндсэн хөрөнгийн үлдэгдэл, хөдөлгөөний тайлан журналууд
  • Гүйлгээний дэлгэрэнгүй журнал хөтлөх
  • Гүйлгээ баланс, ерөнхий журнал, ерөнхий дэвтрийг тооцоолж гаргах.
  • Захиалгат ажлын тайлан нарядын тайлан товч болон дэлгэрэнгүйгээр гүйлгээ журнал
  • График шинжилгээгээр орлого болон холбогдох мэдээллүүдийг холбогдох дүрсээр ойлгомжтой харж шинжилгээ хийх боломжтой.
хэвлэх

Хариулт үлдээх

Current day month ye@r *


6 + = fifteen

Visit Us On TwitterVisit Us On FacebookVisit Us On Google PlusVisit Us On LinkedinCheck Our Feed